Дэлхий

НЭГЭН БҮСГҮЙ ДОЛООН ЧОНОНД БАРИУЛЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЭЛЖЭЭ, ГЭТЭЛ…

Нэг бүсгүй долоон чононд ээрүүлж баригдаж байна гэж зүүдэлжээ. Их ч сандарч… Элдвийн юм ч бодолгүй үүнийгээ аль таарсан дэргэдэх хүндээ хэлжээ. Нөгөө хүн нь ч тоолгүй. Наргиан болгож ” Тэгвэл чи долоон чононд бариулж үхэх л юм байна” гэчихжээ.

Тэр тааралдсан хүн нь муу амтай буруу санаатай хүн байсан байхгүй юу. Энэ нь ч үнэхээр биелэгдэж хэрцийгээр өнгөрчээ. Сүүлд нь юм мэддэг лам хүн ” Хэрэв зүүдийг нь зөв тайлсан бол долоон сайхан хүүтэй болох байжээ” гэсэн гэдэг. Тэгэхлээр зүүд тайлна гэдэг тоглоом биш. Зүүдийг аль таарсан хүн дээ ярьж тайлуулж болдоггүй юм байна шүү.

Майхан

Майханд сууж байна гэж зүүдлэх – удахгүй их өөрчлөлт болохын дохио. Хэрвээ хэд хэдэн майхан харагдаж байвал та сэтгэл нийлээгүй хүмүүстэй юманд явах юм байна. Урагдаж, салбарсан майхан-түгшүүртэй, тайван биш байдал бий болохын шинж.

Мал, мал сүрэг

Тарган цатгалан мал сүрэг ногоон талдаа бэлчээрлэн явна -амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд жарган, амьдрал өсөж дэвжинэ. Харин тарга тэвээргэ сайн аваагүй, өнгө зүс муутай мал зүүдэлвэл та хүчээ зориулвал зохих зүйлдээ биш харин өөр зүйлд чиглүүлсэн тул амьдралынхаа турш хүнд ачаалалтай ажиллах ба ажилдаа хэзээ ч дур сонирхолтой болохгүй юм байна. Ийм зүүдний дараа өөрийн хандлага, зуршлаа өөрчлөхийг бодоорой. Мал уруудаж байна – албан ажлаа унагахгүйн тулд бүх хүчээ шавхан ажиллах болно. Саалийн цагаар үхэр сүрэг харвал хүн бүрийн хүрэхийг хүсдэг өрсөлдөөнтэй байр суурийг эзэлж, баяр жаргал амсана. Залуу эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь тэр зөв сонголт хийх ба хайр дурлалын хувьд түүнд шаналан зовох зүйл гарахгүйг харуулжээ.

Сүү сайтай үнээ сааж байгаагаар зүүдлэх -таныг агуу их амжилт хүлээж байна. Эхийгээ хөхөж байгаа тугал зүүдэлвэл та амрагаа бараг алдахын даваан дээр байна, учир нь та түүнийг хайрлаж явдгаа харуулж чадаагүй ажээ. Ажил хэргээ зүй ёсоор анхаараагүйгээс эд хөрөнгөө ч алдаж болзошгүй. Зүүдэндээ олон тугал харвал хүмүүс таныг хайрлан хүндэтгэх ба үнэнч хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. Арилжаа наймаа эрхлэгчийн хувьд энэ зүүд нь ашиг орлого их байхыг, дурлалт хүмүүсийн хувьд энэ зүүд нь тэдний харилцаа холбоо сайн байхыг харуулдаг. Хэрвээ тугалны өнгө зүс тааруухан байвал сайн зүйлийг горьдох хэрэггүй л болов уу. Олж авахыг бодсон, хүссэн, эрмэлзсэн зүйлдээ хүрэхэд маш хэцүү. Урт эвэртэй, хар зүсмийн, өнгө зүс тааруухан мал харах – танд дайснууд байгааг идэрхийлжээ.

Малгай

Тансаг чимэглэлтэй гоёмсог малгай зүүдэндээ харах – та азтай байж алдарт хүрнэ. Хэрвээ хуучирсан, хүний өмссөн малгай харвал өөрийн өмчөө бусдад алдах нь дээ. Малчин Малчин эзэн мал сүргээ хариулж явна – зүүдэлвэл мал сүрэг өсөж, үржих, арвин их ургац авах, аж ахуй эрхлэгчдийн ажил төрөл сайн байх, бусад хүмүүсийн хувьд ч азтай, тааламжтай байхын зөгнөл болдог билээ. Хэрвээ зүүдэнд малчин хийх юмгүй зүгээр сууж байвал өвчнөөс мөн хүнд цохилтоос болгоомжлоорой.

Манан, будан

Өөрийгөө манан буданд хучигдсан байгаагаар зүүдэлвэл амжилт эргэлзээтэй, гэр оронд таагүй зүйл гарна. Манан арилж байвал таны азгүйдэл удаан үргэлжлэхгүй. Бусад хүмүүсийг мананд байхыг харвал та бусдын зовлонгоос ашиг олно.

Манжин

Манжин ургаж байгааг харах-төлөвлөгөө гайхалтай бүтэж, амжилтаасаа урам зориг орно. Манжин идэж байна – эрүүл мэнд муудна. Сугалж авч байвал нөхцөл байдал сайжрах ба энэ үед та хичээж чадвал хүссэндээ хүрнэ. Ногоон манжин зүүдэлвэл маш их гуньж гутрах юм байна. Манжин суулгасан талбай зүүдэндээ харвал ирээдүй амжилт цэцэглэлтээр дүүрэн байхын илэрхийлэл. Залуу эмэгтэй манжин суулгаж байна гэж зүүдэлвэл эд хөрөнгө өвөлж авах ба сайхан эр хүнтэй аз жаргалтай гэр бүл болж жаргах юм байна.

Мансууруулах бодис

Мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл таны биеийн байдал сул байгаа ч бусдад маш их нөлөө үзүүлж чадна. Энэ бол анхааруулах зүүд, бусдын хэрэгт оролцохоо хязгаарла. Бусдыг мансууруулах бодис хэрэглэхийг болиулах гэж зүүдлэх нь бодит байдал дээр та хүмүүст сайн сайхан, баяр баяслыг бэлэглэхийг хичээдгийн илрэл юм. Хайртыгаа амьдралдаа гутран мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг амжилтгүй болж, найз нөхрөө алдахын дохио. Хүнд мансууруулах бодис өгч байна гэж зүүдэлвэл гэрийнхнээс чинь нэг нь өвдөх бололтой.

Маргаан, маргалдах

Дэмий зүйлээр маргалдах – эрүүл мэнд муудах, шударга бус дүгнэлт гаргахын шинж болдог. Шинжлэх ухааны хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож байгаагаар зүүдэлвэл танд маш их далд авъяас нуугдаж байгаа бөгөөд та өөрөө түүнийгээ хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь тэнэг хэрэг биш үү. Матар Зүүдэндээ энэ амьтныг харвал хамгийн дотны анддаа мэхлэгдэнэ, Түүнээс гадна дайснууд танд өмнөхөөсөө илүү өстэй хандана. Матрын нуруун дээр суугаад явж байна гэж зүүдэлвэл таагүй зүйл тохиолдох бөгөөд түүнээс өөрийн хүчээр гарах гэж шаргуу тэмцэнэ. Тэгж гарч ч чадна. Энэхүү зүүдийг сэрэмжлүүлэг хэмээн хүлээн авах хэрэгтэй. Хүмүүстэй хэтэрхий илэн дэлангүй байхаас зайлсхий. Max Хэрвээ эмэгтэй хүн мах зүүдэлвэл тавьсан зорилгодоо хүрэх замдаа тэр олон саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Max бэлдэж байгааг зүүдэндээ харах аваас түүний хүрэхийг хичээж байсан зорилгод өөр бусад хүн хүрэх бололтой. Max бэлдэгч Гар, хувцас нь цус болсон нядлагч зүүдэнд харагдвал урт хугацаанд гэр бүлийнхнийг чинь өвчин ороох бололтой. Max зүсэж байгаа нядлагчийг харвал нийгэм дэх таны нэр хүнд доошлох бололтой. Ийм зүүдний дараа баримт бичигт гарын үсэг зурах болон захиа бичихээс татгалзах нь зүйтэй.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close