Дэлхий

Ажил дээрээ ирээдүйн ханьтайгаа учрах магадлал өндөртэй мэргэжлүүд

Валентины өдрийг ганцаараа өнгөрөөсөн хүмүүсийн сэтгэлийг дэвтээх нэгэн мэдээлэл хүргэе. 1990 онтой харьцуулахад хүмүүсийн гэрлэх дундаж нас дэлхий нийтийн хэмжээнд 5 жилээр нэмэгджээ.

Тодруулбал, эрчүүдийн гэрлэх дундаж нас 30, эмэгтэйчүүдийнх нь 28 болж өссөн байна. Харин манай улсад эрчүүдийн гэр бүл зохиох нас 29, эмэгтэйчүүдийнх нь 26 байгаа аж.

Мөн хүн амьдралын нийт он жилүүдийн гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг тул хамтран ажиллагсад дундаас ирээдүйн эхнэр, нөхөр болох хүнээ хайх нь түгээмэл байдаг аж. “United States Census”-ээс хийсэн судалгааны үр дүнг харахад, судалгаанд оролцогчдын 27 хувь нь ажлын хамт олон дундаасаа хайр дурлалын хамтрагчаа хайж байсан, 15 хувь нь хамтран ажиллагсад дундаасаа насан туршийн хань ижлээ олсон гэж хариулжээ.

Тэгвэл дараах таван мэргэжлийг эзэмшсэн хүмүүст ажлын байран дээрээ ирээдүйн эхнэр, нөхөртэйгээ учрах магадлал өндөр байдаг аж. Хөдөө аж ахуй, газар тариалан (27 хувь) Эмч, мэс засалчид (25 хувь) Казиногийн ажилчид (21 хувь) Хуульчид (17 хувь) Их, дээд сургуулийн багш нар (17 хувь) Гэвч ажлын байран дээрээ эхнэр, нөхөртэйгээ танилцсан нь гэрлэлт удаан оршин тогтнох баталгаа болохгүй гэдэг нь ойлгомжтой. Тухайлбал, казиногийн менежерүүдийн гэрлэлтээ цуцлуулах магадлал 52.9 хувьтай байдаг аж. Үүний араас бартендер, онгоцны үйлчлэгч, бариа заслын мэргэжилтэй хүмүүс салах магадлал өндөртэй мэргэжилд тооцогддог байна.

Харин даатгалын ажилтан, эрдэмтэд, санваартан, програм хангамжийн инженер, химийн инженер гэх мэт мэргэжилтэй хүмүүсийн гэр бүл тогтвортой, салах магадлал бага байдаг гэжээ.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close