Фото мэдээ

МУГЖ : Ариунбаатар Отгонжаргалтай амраглаж буй баримт дахин дэлгэгдлээ

МУГЖ Г.Ариунбаатар СТА Д.Отгонжаргал нарын нууц хайрын романс шуугиан тарьж эхэлсэн. 2013 оны намар нижгэр хурим хийж байсан МУГЖ Г.Ариунбаатар ийнхүү хуримлаад 2 жил бололгүй хайртай гэргийгээ гомдоосон. Тэрээр өмнө нь жүжигчин Отгонцэцэгтэй нэр холбогдож байсан бол энэ удаа дуучин Д.Отгонжаргалтай дурлалын паян үүсгэж явна.

Төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлсэн гавъяат маань, 30 хүрээгүй насандаа авааль гэргийгээ гомдоож, амрагийн явдалаа бас өөрөө дэлгэв. Гавьяат авахаасаа өмнө цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин байх үедээ арван жилийн сурагч байхаасаа найзалсан бүсгүйтэйгээ ханилж, хөөрхөн хүүгийн эцэг болсон ч тэд салжээ. Түүний дараа Г.Ариунбаатар Туяа гэгч бүсгүйтэй нийлж, мөн л хөөрхөн хүүтэй болсон юм. Тэгвэл дуучин Отгонжаргал тайлбар хийжээ. Тэр цахим хуудаснаа “Хүмүүсийн өмнөөс мессежүүд хольж, сольж бичиж хакердаад хэн нэгнийг чадаж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Яг одоо дээл хувцсаа өмсөөд тоглолтондоо явах гэж байна. Ингэж хүмүүсийн өмнөөс мессеж бичээд байдаг бол сонирхолтой юм ер алга. Санаа зовох зүйл ч алга” хэмээжээ. Энэхүү тайлбараас үзэхэд тэрээр харилцаагаа үгүйсгээгүй бөгөөд харин санаа зовоод байх зүйл алга хэмээжээ.

эх сурвалж : ikontalk.com

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close